sahalin 发表于 2012-7-10 14:20:29

Нэрт эрдэмтэн О.М.Ковалевски...

Профессор Ц.Сүхбаатар
Нэрт эрдэмтэн О.М.Ковалевскийн гайхамшигт толийн бүтэц, онцлог

Казанийн их сургуулийн багш, профессор, О.М.Ковалевский “Монгол-орос-
франц толь бичиг” зохион, дэлхийн монгол судлалд дорвитой хувь нэмэр оруулсан нэрт
эрдэмтэн, буянтай багш хүн.
Эл толь бичгийн I боть 1844 онд хэвлэгдсэн 3969 толгой үг, 4714 хэллэгтэй, II
боть нь 1846 онд хэвлэгдсэн 6892 толгой үг, 6935 хэллэгтэй, III боть нь 1849 онд
хэвлэгдсэн 8185 толгой үг, 8416 хэллэгтэй бөгөөд нийтдээ 3911 үг хэллэг бүхий
орчуулгын толь юм. Маш баялаг хэрэглэгдэхүүнийг ашигласан байна. Тухайлбал, төвд,
санскрит, манж хэлээр бичсэн ном судар, монгол бичгээр хэвлэсэн ардын аман зохиол,
уран зохиол, шашны холбогдолтой ном судар, бусад толь бичгээс эх авч, иш татсан
байдаг.
О.М.Ковалевский: “1828 оноос Төв Азийн зарим хэсэг, Монгол орноор 30 шахам
жил төвөг бэрхшээлтэй учран аялахдаа энэ толийн хэрэглэгдэхүүнийг цуглуулж, зах
хязгааргүй говь нутаг, Богд хааны хөл хөдөлгөөн, үймээн шуугиантай нийслэлийг
сонирхож, амьд монгол хэлийг судалснаа дурссан байдаг. 1842 онд Казаньд гарсан
аюулт түймэрт Казанийн их сургуулийн хэвлэлийн газар, энэ толийн I ботийн хагас нь
өртөснийг дурдаад, удирдлагын түргэн шуурхай үйл ажиллагааны ачаар уншигчдын гар
дээр очсоныг” онцлон тэмдэглэсэн байна.
1964 онд энэ толийг Нью Йоркт дахин хэвлэсэн юм. Хэрхэн орчуулсныг зарим
жишээгээр үзье.
Нэг. Монгол ахуй туссан үг хэллэг
2
Хоёр. Монгол аж төрөх ёс
Гурав. Амьдрал, тэмцэл
3
4
Дөрөв. Засаг захиргаа
5
Тав. Зүйр цэцэн үг
6
Зургаа. Хэлц үг
7
8
Долоо. Үгийн утга учир
9
10
Их эрдэмтэн О.М.Ковалевскийн бүтээсэн монголын судлалын соёлын үнэт
бүтээл болсон энэхүү гайхамшигт толь бараг 200 жилийн турш “их энтэй юмнаас их
эрдэмтэй юм” гэдгийн үлгэр жишээ болон “алт удах тусмаа өнгө ордог” гэдэг шиг утга
соёлын өв санг гэрэлтүүлэн гийгүүлсээр байна.
页: [1]
查看完整版本: Нэрт эрдэмтэн О.М.Ковалевски...